Зөөвөрлөгдсөн 125, дотоодын халдварын 203 тохиолдол батлагдаж, гурван иргэн нас баржээ

2021-12-22 85 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 328 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 388,872 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 125 гаднаас зөөвөрлөгдсөн бол 203 нь дотоодын халдвар байна.

Зөөвөрлөгдсөн халдварын тухайд 120 нь Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаад ирсэн энхийг сахиулагчид гэдгийг өчигдөр ЭМЯ-наас мэдээлж байв.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

– 119 нь Улаанбаатар хотод,
– 84 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,977 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ