Залилангаас сэргийл: Дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо хэмээн хандвал бүү итгэ

2021-08-03 42 0

Сүүлийн үед 77800544 дугаарын утаснаас газар эзэмшдэг “Эрхэм ………. овогтой ………та………дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс” гэсэн зурвас иргэд рүү очиж эхэлсэн байна. Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нэрийг барьсан энэхүү зурвас одоогоор хичнээн тооны иргэдэд хүрсэн болох нь тодорхойгүй байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаа нь Хот, суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хууль болон дагалдан гарсан журмын дагуу хийгддэг. Дээр нэр дурдагдсан “Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар” хэмээх нэгж нь НЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт огт байдаггүй юм.

Тиймээс иргэд рүү очиж байгаа тодорхойгүй мессэжийн мэдээллийг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хандсан бөгөөд тус хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж эхлээд байна. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, аливаа хэлбэрийн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү.

 

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ДЭД БҮТЦИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ