“Parasite” киноны жүжигчин Пак Со Дам бамбай булчирхайн хорт хавдраар өвджээ

2021-12-14 88 0

Оскарын шагналт “Parasite” кинонд дүр бүтээж эх орондоо төдийгүй дэлхийн үзэгчдийн танил болсон Өмнөд Солонгосын жүжигчин Пак Со Дам бамбай булчирхайн папилляр хорт хавдраар өвджээ.

30 настай жүжигчин Пак Со Дам хорт хавдраар оношлогдсоныхоо дараа хагалгаанд орсон талаар түүний харьяалагддаг агентлаг болох “ArtistCompany” мэдээлсэн байна.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны (NHS) мэдээлснээр папилляр бамбай булчирхайн хорт хавдар нь энэ төрлийн хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр аж. Ихэвчлэн 40-өөс доош насны эмэгтэйчүүд папилляр бамбай булчирхайн хорт хавдартай болох магадлал өндөр байдаг бөгөөд энэ нь бусад төрлийн хавдартай харьцуулбал эдгэрэлт хурдан байдаг.

Жүжигчин Пак Со Дам “Special Delivery” нэртэй шинэ киногоороо үзэгчидтэй дахин уулзахаар бэлдэж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар кино багийнхан ажлаа түр хойшлуулжээ. “Пак Со Дам жүжигчин өвчнөө ялан дийлэхдээ хамаг анхаарлаа зориулж, биеэ эдгээснээр ирээдүйд та бүхэнтэй эсэн мэнд уулзах болно. “ArtistCompany”-гийн зүгээс жүжигчний биеийн байдалд чадах чинээгээрээ анхаарч байгаа” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Gogo.mn CNN

Холбоотой мэдээ