Мартаж үл болно!!!

2021-12-14 88 0

Оюутолгойн луйврын гэрээг өөрчлөхийн төлөө мэдлэг, оюунаа зориулсан эрдэмтэн, судлаачдаа бид мартах ёсгүй!!!!
Риотинто үнэнд гүйцэгдэж, баялгийн эздийг өрөнд оруулах төлөвлөгөөнийхөө зарим хэсгийг цуцлах болсноо мэдэгджээ. Засгийн газар, УИХ-ын дэргэд байгуулагдсан ажлын хэсгийн олон удаагийн хэлэлцээр үр дүнд хүрсэн нь сайн хэрэг. Улс төрчдөд баяр хүргэх нь ч зүйн хэрэг. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл.

Цаана нь шийдэх, бодит ажил болгох түүнээс их ажил үлдэж байна. Улс төрчид л гавьяаг нь хүртээд байгаа болохоос цаана нь энэ луйврыг зогсоохын төлөө жагсч тэмцэж, өлсөж, Айванхоу-ийн машиныг түлхэж унагаж хүртэл явсан иргэд, тэмцэгчид, эрдэмтэн судлаачдын олон жилийн уйгагүй хөдөлмөр, эх орноо гэсэн чин сэтгэлийг хэн дурсах ёстой вэ?

2007 оноос эхлэн “Айвонхоу майнз” компани “Оюутолгойн гэрээ” нэрээр Монголын баялгийг дээрэмдэх гэж байгааг нийтэд зарлаж, одоогийнхоор бол шүгэл үлээсэн эрдэмтэн,доктор С.Авирмэд, геологич Б.Хурц, эдийн засагч Балжинням нарын эгэл жирийн эрдэмтдийнхээ гавьяаг бид мартах учиргүй. Өнөөдөр Дубайн гэрээг цуцлахаар боллоо гэнгүүт энэ засгийн газрын гавьяа мэтээр эндүүрэх хүн олон. Гэтэл Дубайн гэрээг аль 2019 онд Монголын шүүхээр хууль бус болохыг нь тогтоож, хүчингүй болгосон юм шүү. Судлаач Ч.Бат-Эрдэнэ шүүхэд анх өгч Дубайн гэрээ хууль бус болохыг тогтоолгосон. Судлаач Ч.Бат-Эрдэнэ нь Риотинто хэрхэн Монголчуудыг өрөнд оруулж, ямар хохирлыг ирээдүйд авчрахыг математик тооцооллын аргаар тооцож, түүнийгээ шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, өөрийн чадах бүхнийг хийсээр ирсэн юм шүү.

Эрдэм боловсрол, эзэмшсэн мэргэжил бүхнээ эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө харамгүй зориулсан, зориулж яваа эрдэмтэн, судлаачиддаа БАЯРЛАЛАА!!! С.Авирмэд ах маань бурханы оронд одсон ч бид гавьяа зүтгэлийг нь мартах ёсгүй.

 

Сэтгүүлч: Б.Отгон

Холбоотой мэдээ