Хагас жилийн хугацаанд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 14,609 зөрчил бүртгэгджээ

2021-08-02 219 0

Сүүлийн гурав хоногт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 478 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 16 хүн гэмтжээ.

Хүн гэмтсэн ослын 10 нь нийслэл хотод гарсан бол зургаа нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
  • Жолооч гэмтсэн-1
  • Автомашин мотоциклтой мөргөлдсөн-3
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн-1
  • Зорчигч гэмтсэн-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр-5
  • Хоёр автомашин мөргөлдөх-1 тус тус бүртгэгджээ.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 224 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14,609 зөрчил бүртгэгджээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоос үүдэлтэй зам тээврийн 623 осол бүртгэгдсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 51 хүн гэмтэж бэртсэн байна.

Иймд жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших , бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигчийг замын хөдөлгөөнд явганаар оролцохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ