УИХ-н дарга Г.Занданшатар энэ цар тахлын үед улс орны эдийн засаг хүнд хэцүү байгааг мэдсээр байж Чингэлтэй дүүргийн Тасганы овоон дээр 32 тэрбумаар Богд Зонхов бурханы хөшөө барьж, Булганд аймагт айрагны гэгдэх тодотголтой гурван гэрийг 3.8 тэрбумаар барих зэрэг ажлуудыг УИХ-р батлуулж л байдаг уужуухан дотортой дарга аж. Г. Занданшатар уул нь олон оронд их бага хэмжээгээр сурч, Монгол улсын Их хуралд гурван ч удаа сонгогдож 2019 оноос УИХ дарга хэмээх сэтэрт заларч яваа мэдлэг боловсролтой хүн атал 32 тэрбумаар хөшөө барих саналыг бүр санаачилж гаргасан нь сонирхол татна.
Энэ хүнд үед үед татвар төлөгч бидний мөнгөөр хөшөө, дурсгал барьж эхэлсэн талаарх мэдээ өндрөө авч эхлхэд , УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэр бүхий гурван гишүүний саналаар Богд Зонховагийн хөшөөг барих болсон хэмээн мэдэгдсэн ба Тэрхүү гурван гишүүний нэр цахим орчинд ил тод болоход эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатар маань тэр дотор нь явж байгаа юм. нөгөө хоёр нь УИХ Гишүүн Ц.Анандбазар, Чойжилсүрэн энэ гурван хүн санаачилж УИХ-аар дэмжүүлжээ
Татвар төлөгч бидний мөнгөөр хөшөө барьж мөнгө угаадаг нэг бол зугаагаа гаргадаг нь ганц энэ биш. Жишээлбэл, Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа гурван тэрбумаар усан оргилуур бариулсаныг бүгд мэднэ. Одоо энэ усан оргилуур нь зөөврөөр усаа зөөдөг гэхээр манай улстөрчид хөшөө барих нэрээр төсвийн мөнгийг хэрхэн угаадгийн нэг нотолгоо. Бас хоёр тэрбумын андлалын хөшөө бол Манай Л.Оюун-Эрдэнэ сайдын сонгодог жишээ.
“Эмнести Интернэшнл” байгууллагын 2018 оны судалгаанд дурдсанаар “морины хөшөө 1032, бөхийн хөшөө 538, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө 341, хонь ямааны хөшөө 1652, аргаль янгирын хөшөө 123, үхэр тэмээний хөшөө 756, Чингис хааны хөшөө 27, Өэүлэн эхийн 11, нохойны 231, эвтэй дөрвөн амьтаны 26, тарваганы 25 хөшөөтэй” гэжээ..
Монгол Улс хөшөө дурсгалаас их юм алга. тэрний оронд бяцхан үрсээ сурч боловсруулах сургууль, цэцэрлэг хүн ардаа эмчилж ангаах эмнэлэг барьж болдоггүй л юм байхдаа УИХ-н Дарга Г.Занданшатараа.
Энд бас нэг сонирхол татаж байгаа зүйл нь хөшөөг барих саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Анандбазар, Чойжилсүрэн нар анх гаргаж, төсөв батлагдахаас өмнө өөрсдийн хөрөнгөөр бариулж эхэлсэн нь үнэхээр сонин.
УИХ –н дарга Г.Занданшатар 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгээрээ 506,459,790 төгрөгтэй гэсэн байна.ийм хадгаламжтай хүн яаж 32 тэрбумын хөшөөний уридчилгааг гаргасан байх вэ?
УИХ н дарга маань өөрийн албан тушаалыг ашиглан уг хөшөө барих ажлыг тендер зарлалгүй Соёлын сайдын багцад оруулж ирсэн байгаа юм.
1 сэтгэгдэлтэй
Гөлөгнүүд нийлээд л хулгай хийх юмаа