АИ-92 шатахуун литр тутамдаа ₮2,050 боллоо

2021-07-30 155 0

АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2,050 төгрөг болсон байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр мэдээлэл хийх үеэр “Сая ОХУ-аас автобензин тонн тутамдаа 38 ам.доллар, дизель түлш 10 ам.доллароор нэмэгдэж орж ирсэн. Долдугаар сард 665 ам.доллар байсан АИ-92 авто бензиний үнэ сая 733 ам.доллар болж нэмэгдэж орж ирсэн гэсэн үг.

Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд тасралтгүй өсөж байгаа энэ үед бензиний үнэ шууд буурна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлийн ханшаас хамаарч өсөж, буурдаг тул манайд ч тодорхой хэмжээнд өсөлт явагдах байх” гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр ийнхүү шатахуун импортлогчид АИ-92 шатахууны үнээ нэмж эхэлжээ. Ингэснээр литр тутамдаа 1,750 байсан АИ-92 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Өмнө нь долдугаар сарын 3-нд АИ-92-ын үнийг мөн 300 төгрөгөөр нэмж байсан ба долдугаар сард зөвхөн энэ төрлийн бензиний үнэ литр тутамдаа 600 төгрөгөөр өслөө.

ОХУ-д АИ-95, АИ-98 шатахууны экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар болсон”талаар хэлсэн юм.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ