Засгийн газар нь иргэдээ “сексэд уриалдаг” 11 улс

2021-11-19 210 0

Үндэстний гэрэлт ирээдүй, оршин тогтнох асуудал төрөлтөөс илүү чухал зүйл гэж үгүй билээ. Хүн амзүйчид төрөлтийн коэффициентийг нөхөхийн тулд 1 эмэгтэй хоёроос дээш хүүхэд төрүүлж байж, шинээр мэндэлсэн хүүхдийн тоо нас барагсдын тоог нөхнө гэж үздэг. Гэвч соёл, эдийн засгийн тодорхой шалтгааны улмаас дэлхийн 224 улсын тал хувь нь л энэ түвшингээ барьж байна. Төрөлт бага улс орнуудад Засгийн газар нь иргэдээ секс хийх, үржихийг уриалж, өвөрмөц аргууд хэрэглэдэг байна.

Дани

Хэрэв та хүүхэдгүй бол улс орныхоо төлөө төрөөрэй гэж Данийн Засгийн газраас иргэддээ уриалдаг. Энэхүү жижиг улс орнуудад төрөлт үнэхээр бага учраас Данийн аялал жуулчлалын Spies Rejser фирм хүүхнүүдийг жирэмслэг өвөрмөц шийдэл бодож олжээ. Эхлээд тус компани фирмээр нь дамжсан амралтын үеэр хүүхэдтэй болсон хосуудад хүүхдэд гарах эхний 3 жилийн зардлыг нь даахаар болсон аж. Харин саяхнаас тус компани ирээдүйн эмээ нарыг баярлуулах зорилгоор “Ээжийнхээ төлөө үүнийг хийгээрэй” нэртэй видео кампанит ажил эхлүүлжээ.

Орос

Орост 2007 онд есдүгээр сарын 12-ныг Үр тогтоох өдөр болгон албан ёсоор зарласан юм. Энэ өдөр хүмүүс үр хүүхэдтэй болох тал дээр анхаарах ёстой. Харин энэ өдрөөс яг 9 сарын дараа буюу есдүгээр сарын 12-нд төрсөн эмэгтэйчүүд хөргөгч авдаг байна.

Япон

Энэ улсад 1975 оноос хойш төрөлт бууралттай байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 2010 онд Цукубын их сургуулийн хэсэг оюутнууд Yotaro хэмээн робот хүүхэлдэй бүтээсэн байна. Энэ нь залуу хосуудад эцэг эх байх ямар байдгийг ойлгоход туслах зорилготой юм байна.

Румын

1960‑аад онд Румын улс залуу хосуудад аюултай газар байлаа. Хүн амын тоо нэмэгдэхгүй байсан тул Засгийн газар хүүхэдгүй залуу хосуудад орлогын 20 хувийн татвар ногдуулж байв. Үүний гол санаа нь: хэрэв та улс орныхоо ирээдүйн төлөө ямар ч хувь нэмэр оруулахгүй, хүүхэд төрүүлэхгүй, ажилтан бий болгохгүй бол мөнгөн татвараа төл л гэсэн үг. 1980-аад онд байдал сайжирсангүй. Эмэгтэйчүүдийг жирэмслэлтээ таслуулсан уу гэдгийг шалгахын тулд заавал эмэгтэйчүүдийн үзлэгээр оруулдаг байв. 1989 онд Засгийн газар өөрчлөгдөж, кампанит ажлуудыг зогсоожээ. Тус улсад одоо ч төрөлтийн түвшин маш бага байна.

Сингапур

Сингапурт төрөлтийн түвшин маш бага. Нэг эмэгтэйд 0,81 хүүхэд оногддог гэсэн үг. 2012 оны наймдугаар сарын 8-нд Засгийн газраас Үндэсний шөнө хэмээх арга хэмжээг зохион байгуулж, Mentos компани ивээн тэтгэгчээр нь ажиллажээ. Түүнчлэн нэг ортой жижиг өрөөний түрээст хязгаар тавьж, хүмүүсийг хамтаар нь амьдруулах, өөрөөр хэлбэл өсөж үржүүлэх бодлого баримталжээ. Засгийн газраас жил бүр энэ хөтөлбөрт 1,6 тэрбум доллар гаргаж, иргэдийг аль болох их секс хийхийг уриалж байна.

Өмнөд Солонгос

Өмнөд Солонгост сар бүрийн гурав дахь лхагва гарагт бүх байгууллага оройн 7 цагт гэрлээ унтраадаг. Үүнийг Гэр бүлийн өдөр хэмээн нэрлэнэ. Төрөлтийн түвшин багатай (нэг эмэгтэйд 1,25 хүүхэд) тус улсын Засгийн газар гэр бүлийн үнэт зүйлсийг идэвхжүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийж, нэгээс дээш хүүхэдтэй айлуудад мөнгөн шагнал хүртэл гардуулдаг юм.

Турк

Тус улсын Засгийн газар залуу эцэг эхчүүдэд эхний хүүхдээ төрүүлбэл 130 доллар, хоёр дахь хүүхдээ төрүүлбэл 170, гурав дахиа төрүүлбэл 260 доллар олгодог. 2015 онд Ерөнхий сайд нь ажил эрхэлдэг ээжүүдэд хөнгөлөлт үзүүлэхээр болсноо зарласан юм. Жишээлбэл ажлын бүрэн бус цагаар ажилласан ч бүтэн цагийн хөлс олгоно гэжээ.

Энэтхэг

Ерөнхийдөө энэ улсад төрөлт гэдэг асуудал биш. Нэг эмэгтэйд 2,48 хүүхэд ногддог. Гэвч парс угсаатнууд асар хурдацтайгаар цөөрч байна. 1941 онд энэ угсааны 114 мянган хүн тоологдож байсан бол 2001 онд 61 мянга болон буурчээ. Энэ асуудлаас болоод 2014 онд ухуулгын цуврал сурталчилгаа хүртэл гарч эхэлсэн байна. Тухайлбал, “Хариуцлагатай байж, өнөө шөнө бэлгэвч битгий хэрэглээрэй” гэж хүртэл сурталчилж байлаа. Аян ч үр дүнгээ өгч, парсуудын тоо өсөж байна.

Итали

Италийн Засгийн газар өөр арга сонгожээ. Италичуудад цаг хугацаа явж байна, харин үр хүүхэд төрөөгүй, яана даа гэсэн ухуулга бүхий цуврал сурталчилгаа гаргаж эхэлжээ. “Гоо сайхан нас мэдэхгүй, харин нөхөн үржих чадвар мэднэ” гэж хүртэл анхааруулжээ.

Хонконг

Хонконгт ч мөн хөгжингүй орнуудын адил төрөлтийн асуудал тулгарчээ. 2013 онд Засгийн газраас нь хүүхэдтэй болох гэсэн хосуудад мөнгөн урамшуулал олгох санал гаргаж байв. Энэ санааг Сингапураас авсан бөгөөд энэ улсад эцэг эхчүүдэд эхний хоёр хүүхдэд 4400 долларын бонус, харин гурав дахь, дөрөв дэхээс нь 5900 доллар өгдөг юм байна. Гэвч Хонконгт төлөвлөгөө ном ёсоор хэрэгжээгүй юм.

Испани

Төрөлтийн түвшин буурч, ажилгүйдэл өсөж, залуучуудын тэн хагас нь байнгын ажлын байргүй болжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас нь хүн ам зүйн асуудал эрхэлсэн тусгай бүрэн эрхт төлөөлөгч Эдельмир Баррейрыг хөлсөлсөн аж. Тэрбээр төрөлтийн түвшин унасан шалтгааныг тогтоож, түүнтэй тэмцэх стратеги боловсруулах юм байна.

Холбоотой мэдээ