Бид төгс бус орчлонд амьдарч байгаа

2021-07-31 389 0

Канадын Олон Улсын Хөгжлийн Судалгааны Төв, “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төв, ЭМШУИС НЭМС, “MegaMongolia: dreamit” дэд төслийн хүрээнд хийгдсэн “Ажлын байрны стресс бууруулах зарим аргууд” гарын авлагаас “Бухимдлаа сэргийлэх 25 арга” зөвлөгөөг хүргэж байна.

1. Өнөөдрөөс эхлэн өглөө урьдынхаас 15 минутын өмнө босч бай. Тэгвэл та бүх ажлаа амжуулж чадна.

2. Өглөөний цай, өдрийн хоол, хувцас зэрэг маргааш хэрэглэх зүйлээ урьд орой нь бэлтгэ.

3. Уулзалтын цаг, гадаад хэл сурах, дэлгүүр орох, номын санд очих зэрэг бүх ажлаа бичиж бай.

4. Ажлаа хойш тавьсандаа харамсах үе олон гардаг. Ийм учраас цагийн юмыг цагт нь хийгээрэй.

5. Уулзалтанд болзсон цагаасаа 15 минутын өмнө ир. Орон нутгийн нислэгтэй үед онгоцны буудал дээр нэг цагийн өмнө ир.

6. Кофе бага уу.

7. Бүх юманд тайван ханд. Амжуулаагүй ажлаас чинь шалтгаалан дэлхий сөнөчихгүй нь лавтай.

8. Хүнээс асууж лавлаж бай. Юм асуусан хэдэн хором таны цагийг хэмнэх болно.

9. Yгүй гэж хэлж сур. Хэрэв танд цаг зав байхгүй бол чадахгүй гэж хэл. Хүн болгон амрах, ганцаараа байх хэрэгтэй гэдгийг ойлго.

10. Аливаа зүйлд тайван ханддаг хүнтэй үерх. Ямар ч юманд амархан шаналдаг хүн бусдыг уруу татдаг.

11. Ажил ихтэй үедээ илүү цагаар суухдаа босох, явах зэргээр биеийнхээ чилээг гаргаж бай.

12. Сандарч санаа зовсон үедээ гүнзгий амьсгаа ав.

13. Өөрийн бодол, мэдрэмжээ цаас, дэвтэр дээр буулга. Энэ нь танд шинэ санаа өгөх болно.

14. Санаа сэтгэлийг чинь зовоож буй зүйлээ дотны найзтайгаа хуваалцаж, яаж шийдвэрлэх талаар зөвлөлд. Таны найз танд тусалж чадна.

15. Дарамт, сэтгэлийн хямралаас зайлсхийх хамгийн сайн арга нь өөрийн дуртай, сонирхолтой орчинг бүрдүүлэх явдал юм.

16. Аливаа ажлын өмнө заавал бэлтгэ. Жишээлбэл: Олон хүний өмнө үг хэлэхдээ болох гэж буй зүйлийг урьдчилан төсөөл.

17. Өдөр бүр өөрийн дуртай нэг зүйлийг хийж бай.

18. Өөрийгөө ойлгуулахын тулд бусдыг ойлгохыг хичээ.

19. Өөрийн гадаад байдалдаа байнга санаа тавьж бай. Та сайхан харагдвал таны сэтгэл өөдрөг байх болно.

20. Ажлын хувиараа бодитоор гарга. Олон уулзалтынхаа дунд амрах хэдэн минут үлдээ.

21. Өөрийгөө дутуу үнэлсэн бодлоо өөрчил. Би хэтэрхий хөгшин, тарган гэж бүү хэл.

22. Өдрийн завсарлага авахаа битгий март. 15-20 минут байсан ч өрөөнөөсөө гарч амар.

23. Бусдыг уучилж сур. Бид төгс бус орчлонд амьдарч байгаа гэдгийг ойлго.

24. Та сандарч буйгаа мэдээд тайвшрахыг хүсвэл иогийн дасгал хий.

25. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөл. Хүн бүр чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгэ.

Холбоотой мэдээ