НОК, УОК, Засгийн газрын шийдвэрээр урлаг, соёл, спортын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр нээхээр болсон билээ. Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооноос арваннэгдүгээр сарын барилдааны хуваарийг танилцууллаа.
Монгол бөхийн өргөөнд арваннэгдүгээр сард болох барилдаан
-Арваннэгдүгээр сарын 05-нд 12:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой Монгол бахархлын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан
-Арваннэгдүгээр сарын 13-нд 12:00 цагаас Батлан хамгаалах яамны 110 жил, орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Бүх цэргийн наадам 2021” аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
-Арваннэгдүгээр сарын 16,17-нд 09:00 цагаас Өсвөрийн УАШБ
-Арваннэгдүгээр сарын 18, 19-нд 09:00 цагаас Залуучуудын УАШБ
-Арваннэгдүгээр сарын 20-нд 12:00 цагаас СПС телевизийн “Бахдам гарамгай” шинэ хэлбэрийн барилдаан
-Арваннэгдүгээр сарын 21-нд 12:00 цагаас Бүрэн Монгол ТББ-ын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан
-Арваннэгдүгээр сарын 26-нд 12:00 цагаас Бүгд найрамдах улс тунхагласны өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан
-Арваннэгдүгээр сарын 27-нд 12:00 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн өвлийн улирлын нээлтийн браилдаан
-Арваннэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Монгол улсын начин Г.Бат-Амгалангийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
0 cэтгэгдэлтэй