Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжгийн “Гадаад хяналт”-ын үзлэг өнгөрсөн бямба гарагт боллоо. Тус арга хэмжээнд уран сайхны зөвлөл, эксперт нар болох зохиолч, найруулагч, урлаг судлаач, шүүмжлэгч, зураач, бүжиг дэглээч, хэл шинжлэл, угсаатны зүй судлаач зэрэг мэргэжлийн уран бүтээлчид, судлаачид, сэтгүүлчид оролцож “Хаадын хаан. Андгай” жүжигт үнэлгээ өгч, амжилттай батлагджээ.
Түүнчлэн тус бүтээл энэ сарын 5-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн Өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдөр нээлтээ хийнэ.
Сонирхуулахад, УДЭТ-ын “Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжгийн гол дүр Тэмүжин /Чингис хаан/-д соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, Жамух /Гүр хаан/-д соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү, Бөртэ хатанд Г.Номин-Эрдэнэ тоглоно.
0 cэтгэгдэлтэй