ЭЦА: 1000 гаруй иргэний дансаар 2000 гаруй удаагийн гүйлгээ хийсэн хэргийг шалгаж байна

2021-10-18 145 0

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Тухайн мэдээллээр:

Иргэдийн интернэтийн хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор мөрийтэй тоглоом тоглох гэмт хэрэг ихэссэн. Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар уг гэмт хэрэг 56 бүртгэгдсэн бол 2021 оны эхний есөн сарын байдлаар 326 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулах болон тоглож буй иргэд гэмт хэргээ санаатай үйлдэж байдаг. Үүнээс шалтгаалж гэр бүл салах, хүүхэд өнчрөх, өрөнд орох, орон байраа алдах зэрэг хэргүүдийг дурдаж байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулагчид өдөрт 1000 гаруй данс ашиглан 2000 гаруй удаагийн гүйлгээ хийгдэж байгаа гэх судалгаа гарсан. Одоогоор 43 сайтын үйл ажиллагааг цуцалж, 25 дансанд байсан их хэмжээний гүйлгээг шалгаж байна” гэв.

Холбоотой мэдээ