Өнөөдөр гараа угаах дэлхийн өдөр

2021-10-15 41 0

Өнөөдөр буюу аравдугаар сарын 15-нд дэлхийн гараа угаах өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 2008 оны наймдугаар сард Шведийн нийслэл Стокхолм хотноо болсон “Дэлхийн усны долоо хоног”-ийн үеэр “Дэлхийн гар угаах түншлэл” санаачилжээ.

Улмаар тус оныхоо аравдугаар сарын 15-наас тэмдэглэж эхэлсэн бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассемблей жил бүрийн энэ өдөр тэмдэглэж байхаар тогтсон байна.

Энэ өдрөөр хүмүүсийн гар угаах дадлыг сайжруулах зорилготой арга хэмжээ зохиож, гар угаахын ач тусыг сурталчилдаг.

2021 оны хувьд “Бидний ирээдүй гарт минь байна – Хамтдаа тэмүүлцгээе” уриатай тэмдэглэж байна.

Сонирхуулахад, 2014 оны энэ өдөр Энэтхэг улсын Мадхья Прадеш мужийн 51 өөр дүүрэгт 1,276,425 хүүхэд нэгэн зэрэг гараа угааж Гиннессийн дээд амжилт тогтоож байв.

Гараа дутуу угаах нь халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг үүсгэдэг тул та гараа бохирдох бүрт дор хаяж 20 секундийн турш савантай усаар угааж байгаарай.

Холбоотой мэдээ