ЭМЯ: Хоногт 21-ээс дээш насны 15 хүн нас барлаа

2021-10-14 193 0

ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны аравдугаар сарын 14-ний байдлаар хүргэлээ.

Тохиолдлын тоо

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1920 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1053 нь нийслэлд, 867 нь орон нутагт бүртгэгджээ. Харин хоногт 6085 хүн эдгэрсэн байна.

Нас баралт

Хоногт 15 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1424 болсон байна. Нас барсан иргэдийн 7 нь эрэгтэй, 8 нь эмэгтэй байсан бөгөөд 21-40 насны нэг, 41-60 насны нэг, 61-80 насны 11 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Орон нутагт

Дундговьд 115, Төв аймагт 137, Хэнтийд 135 тохиолдол илэрсэн байна. Бусад аймгуудад 62-оос бага тохиолдол илэрчээ.

 

Б.Болор

Холбоотой мэдээ