Монголын “1990” бүтээл Барселон Азийн кино наадамд орно

2021-10-13 377 0

Барселон Азийн кино наадам (Asian Film Festival Barcelona) 9 дэх удаагаа Испани улсын нийслэл Барселон хотод энэ сарын 28-наас 11 дүгээр сарын 8-ны хооронд болох гэж байна. Тус кино наадамд энэ жил Монгол Улсаа төлөөлөн оролцохоор Ч.Отгонзориг найруулагчийн “The Woman”, Д.Лхагва найруулагчийн “1990” бүтээл албан ёсоор шалгарчээ.

Барселон Азийн кино наадам Испани улсад Азийн соёлыг кино урлагаар дамжуулан таниулах зорилготой зохион байгуулагдаж эхэлсэн юм. Дээрх кино наадамд сонгогдсон кинонууд нь тухайн орны уран бүтээлчид өөрсдийн туулж өнгөрүүлсэн болон өнөөгийн амьдрал, соёлоо тусгасан байдаг аж.

Холбоотой мэдээ