Нобелийн утга зохиол, энх тайвны салбарын шагналтнууд тодорлоо

2021-10-11 191 0

Энэ оны Нобелийн утга зохиолын салбарын шагналтнаар Танзани улсын бүрэлдэхүүнд багтдаг Занзибар арлын зохиолч Абдулразак Гурна тодорлоо. 1948 онд Африкийн зүүн эргийн бүс нутагт төрсөн тэрээр колоничлолын үр дагавар, соёл заншил, дүрвэгчдийн амьдралын талаарх хувиршгүй төдийгүй нигүүлсэнгүй гүн бат ойлголттой байсныхаа төлөө энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон байна.

Абдулразак Гурна 1960-иад оны сүүлээр Их Британид дүрвэж очсон олон мянган хүмүүсийн нэг бөгөөд 21 настайгаасаа зохиол бичиж эхэлсэн тэрбээр 10 гаруй роман хэд хэдэн тууж бичсэн хүн юм.

Үүнтэй зэрэгцэн Нобелийн энх тайвны шагналтан тодорсон байна. Энэхүү шагналыг Филиппиний сэтгүүлч Мария Рессе болон Оросын сэтгүүлч Дмитрий Муратов нар хүртлээ.

Тэд үг хэлэх эрх чөлөөнийхөө төлөөх тэмцлээрээ ийнхүү тус шагналын эзэн болсныг Норвегийн Нобелийн хорооны төлөөлөгч Берит Рейсс-Андерсен Шведийн Стокгольм хотноо зарласан.

Энэ оны Нобелийн энх тайвны шагналыг 2021 оны нобелийн шагналын сан 10 сая швед крон буюу ойролцоогоор 1,1 сая ам.доллар болсон байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг 1901 оноос хойш жил бүр олгож байгаа юм.

 

Эх сурвалж: MNB

Холбоотой мэдээ