Өнгөрсөн хоногт 2,410 хүн шинээр халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдаж, 13 иргэн энджээ

2021-10-08 74 0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,410-д коронавирусийн халдвар батлагдсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 321,657 болж нэмэгдэв.Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

-1,368 нь Улаанбаатар хотод,
-1,042 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,518 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,331 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Б.Болор

Холбоотой мэдээ