Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,237 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
– 1,107 нь нийслэл хотод
– 1,130 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 15 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн 11 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй бөгөөд 21-ээс дээш насны иргэд байжээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Б.Болор
0 cэтгэгдэлтэй