Шинээр 2,515 хүн COVID-19 халдвараар өвчилж, 16 хүн нас баржээ

2021-09-29 55 0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор цуглуулсан сорьцуудад шинжилгээ хийхэд 2,515 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 301,434 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,067 нь нийслэл хотод,
  • 1,448 нь орон нутагт илэрчээ.

Мөн хугацаанд 6,616 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 16 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,185 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ