Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор цуглуулсан сорьцуудад шинжилгээ хийхэд 1,991 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 296,766 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,988 нь дотоодын халдвар байна.
Дотоодод бүртгэгдсэн тохиолдлыг задалж танилцуулбал,
- 1,043 нь нийслэл хотод,
- 945 нь орон нутагт илэрчээ.
Мөн хугацаанд 6,848 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 19 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор хамгийн олон хүн эндсэн тохиолдол болж байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,152 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
0 cэтгэгдэлтэй