ЭМЯ-аас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дархлаажуулалтын үйл явц болон вакцинтай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрээр “Монгол Улсын 3.2 сая хүнээс 2.3 сая хүнийг вакцинжуулах зорилт тавьсан. Одоогийн байдлаар нийт хүн амын 69 хувийг нь нэгдүгээр тун, 65 хувийг хоёрдугаар тунгаар дархлаажуулсан байна. Вакцинд хамрагдах ёстой 2.3 сая иргэний 95 хувийг нь нэгдүгээр тунг, 90 хувийг хоёрдугаар тунгаар дархлаажуулаад байна.
Гуравдугаар тунд 280 мянга гаруй буюу хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 12 орчим хувийг дархлаажуулсан. Эхний хоёр тунгаа хийлгээд гурван сар болсон иргэн гуравдугаар тунд сайн дураар хамрагдах боломжтой. Гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн 10 орчим хувийг, Вероселл вакцинаар, 9 орчим хувийг Астразенека вакцинаар, 80 орчим хувийг Пфайзер вакцинаар вакцинжуулсан.
Энэ жил 2-11 насны хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулна. Одоогийн байдлаар томуугийн вакцинд хамруулах ажил улсын хэмжээнд 51.5 хувьтай үргэлжилж байна. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулж байгаа” гэлээ.
0 cэтгэгдэлтэй