ОХУ-аас есдүгээр сард багтан 1,500, ирэх сард 44,000 тонн АИ-92 бензин авахаар боллоо

2021-09-24 34 0

ОХУ-ын Роснефть компаниас Монгол Улсад нийлүүлэгдэх автобензин татан авалт найм, есдүгээр сард тасалдсанаас болж дотоодод АИ-92 бензиний нөөц шавхагдаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон шатахуун импортлогчид өчигдөр яаралтай ОХУ-ыг зорьсон юм.

Тэгвэл Монголоос очсон Ажлын хэсгийнхэн өнөөдөр ОХУ-ын “Роснефть”-ийн төлөөллүүдтэй уулзаж, ес, аравдугаар сард нийлүүлэгдэх шатахууны асуудлаар санал солилцож, тохиролцоонд хүрсэн байна. Тодруулбал, энэ сардаа буюу есдүгээр сард 1500 тонн, аравдугаар сард 44 мянган тонн АИ-92 бензин авахаар тохиолцсон байна. Мөн есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн бензинийг татан авахаар болжээ.

 

Б.Болор

Холбоотой мэдээ