Улирлын томуугийн вакцинд 22050 хүн хамрагдлаа

2021-09-22 91 0

Эрүүл мэндийн сайдын А/565 дугаар тушаал, НЭМГ-ын даргын А\99 дүгээр тушаалын дагуу улирлын томуугийн эсрэг вакцинаар зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161700 хүүхэд, 10520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар хоёр насны 3061 хүүхэд, 3-5 насны 25009 хүүхэд, 6-11 насны 61739 хүүхэд, мөн жирэмсэн эмэгтэй 215 буюу нийт 90024 /52.3%/ иргэнийг дархлаажуулсан байна.

Улирлын томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд болон гэрийн асаргаанд байгаа 2-3 насны хүүхдүүдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төв, тосгоны Эрүүл мэндийн төвд дархлаажуулах юм.

Холбоотой мэдээ