Улсын хэмжээнд 60 мянга гаруй хүүхэд COVID-19-өөр өвчлөөд байна

2021-09-21 310 0

Улсын хэмжээнд батлагдсан “коронавирус”-ийн халдварын нийт тохиолдлын 60 мянга 225 нь буюу 21.6 хувь нь 0-18 насны хүүхдүүд байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Үүнээс 64.8 хувь нь нийслэлд, 34.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол үлдсэн нь гадаад улсаас иржээ. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүд COVID-19-ийн халдварыг гэр бүлийнхнээсээ буюу ойрын хавьтал байдлаар авч байсан юм.

Харин есдүгээр сарын нэгнээс хойш буюу хичээл, сургаль танхимаар орж эхэлсэн хугацаанд улсын хэмжээнд 17 мянга 440 хүүхэд “коронавирус”-ийн халдвар авсан байна. Мөн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо 1825-аар нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар 12-17 насныхны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна.

Эх сурвалж: Bloomberg tv.Mongolia

Холбоотой мэдээ