ОХУ долдугаар сарын 29-нд АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарласан тухай мэдээгээ тараасан. Энэ мэдээний маргааш Монголын шатахуун импортлогчид шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмж, ахиад долоо ч хонолгүй 300 төгрөгөөр нэмчихсэн.
Ойрхон 600 төгрөгөөр нэмэгдсэн шатахуун өнөөдөр ховор барааны нэгд тооцогдож мэдэхээр байна. Гадуур шатахуун, ялангуяа АИ-92 бинзен олдохоо байлаа. Ойр ойрхон хаяа дэрлэсэн 10 ШТС-ын нэг нь л АИ-92 зарах бөгөөд нэг машинд 30.000 төгрөгийн шатахуун худалдах квотыг тогтоожээ.
Шатахуун ховордоод 10 гаруй хонож байгаа бол АМГТГ шатахуун тасрахгүй, үнэ нэмэхгүй учраас хүлээцтэй байхыг мэдэгдээд долоо ч хоноогүй байна.
Б.Болор
0 cэтгэгдэлтэй