Хоногт 2851 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн эндлээ

2021-09-20 60 0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,851 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 277,997 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,683 нь нийслэл хотод, 1,168 нь орон нутагт бүртгэгджээ.

Сүүлийн хоногт  5,211 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,046 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Б.Болор

Холбоотой мэдээ