Шинээр 2796 тохиолдол бүртгэгдэж, 4212 иргэн эдгэрлээ

2021-09-17 117 0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,796 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 269,476 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,164 нь нийслэл хотод,
  • 1,632 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 4,212 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны есөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Тодруулбал,

  • 41-60 насны – хоёр
  • 61-80 насны – долоон хүн нас барсан талаар ЭМЯ мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,010 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ