Улаанбаатар хот дахь минж үржүүлгийн газрын долоон минж COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ

2021-09-17 117 0

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хот дахь Минж үржүүлгийн газарт байсан минжнүүдээс коронавирусийн шинжилгээ авчээ.

Ингэхэд долоон минжнээс коронавирусийн халдвар батлагдсан байна. Энэ тухай ЗӨСҮТ-ийн Биологич С.Мөнгөнбагана “Коронавируст халдвар гарснаас хойш олон улсад уг өвчнөөр ан, амьтан өвчилсөн тохиолдлуудыг бүртгэж байгаа. Мөн коронавируст халдвараар өвчилсөн иргэд гэртээ тэжээвэр амьтантай эсэхэд давхар тандалт хийн ажиллаж байна.

Өнгөрсөн наймдугаар сард Минж үржүүлгийн нэгэн газарт амьтдаас нь шинж тэмдэг илэрсэн гэх мэдээллийн дагуу очиж шинжилгээ хийсэн юм. Ингэхэд долоон минж коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан. Тодруулбал, тухайн Минж үржүүлгийн газар 51 минжтэй бөгөөд бүгдэд шинж тэмдэг илэрсэн. Үүнээс биднийг очиход дөрөв нь үхсэн байсан” гэжээ.

 

Б.Болор

Холбоотой мэдээ