Нэмж 1,115 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 159,101 боллоо

2021-07-27 32 0

Долоодугаар сарын 26-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт улсын хэмжээнд 7,408 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,115 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Монгол Улсын халдвар 159,106 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын 357 Улаанбаатар хотод, орон нутагт 758 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт долоон хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нийтдээ 781 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,556 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,129 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,638
  • Хүндэвтэр- 2,787
  • Хүнд – 949
  • Маш хүнд – 182 хүн байна.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ