Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдрөөс эхэллээ.
Уг арга хэмжээ долоо хоног буюу есдүгээр сарын 16-23-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Харин арга хэмжээний албан ёсны нээлт маргааш буюу есдүгээр сарын 17-нд болох аж.
Нэгдсэн арга хэмжээ өнөөдөр мал аж ахуйн салбарын өдөрлөгөөр эхэлж буй бөгөөд Монгол орны мал аж ахуйн салбарын бүхий л мэдээллийг долоо хоногийн турш нэг дороос авах боломжтой гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй