Э.Цэндбаатар Дэлхийн аваргад явах хүсэлтээ Олимпын хороонд хүргүүлжээ

2021-09-15 300 0

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын үндэсний олимпын хороонд хандаж, Дэлхийн аваргад оролцох хүсэлтээ хүргүүлж байгаа аж.

Түүний өмгөөлөгчийн хэлснээр, Монголын боксын холбоо нь Э.Цэндбаатарыг Улсын шигшээ багаас хасах эрхгүй гэнэ. Ердөө л нэг төрийн бус байгууллага Улсын шигшээгээс тамирчин хассан нь хууль бус гэж үзэж буй аж. Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах эрх Биеийн тамир, спортын улсын хороонд л байгаа гэж үзэж байгаа юм байна.

 

Б.Болор

Холбоотой мэдээ