Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,737 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 263,446 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
1,645 нь нийслэл хотод,
1,092 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 5,680 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Тодруулбал,
21-40 насны – нэг
41-60 насны – дөрөв
61-80 насны – гурав
80-аас дээш насны хоёр хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 993 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
0 cэтгэгдэлтэй