Шинээр 2939 тохиолдол бүртгэгдэж, 4825 иргэн эдгэрлээ

2021-09-14 117 0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,939 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдсөн бол бусад дотоодын халдвар байна. Тодруулбал,

  • 1,404 нь нийслэл хотод,
  • 1,534 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 4,825 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-ээс дээш насны 10 хүн нас барсан байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ