Хоёр тун вакцинтай ч халдвар авсан иргэд III тун тариулах уу

2021-09-07 110 0

Дээрх асуултад ХӨСҮТ-ийн тархвар судлаач Ж.Байгалмаа хариулт өгсөн. Тэрээр “Вакцины хоёр тун авчихаад халдвар авсан бол гурав дахь тун авснаас ялгаагүй. Өвдсөний дараа цусан дахь эсрэгбие тодорхой хэмжээгээр нэмэгдэж, байгалийн дархлаатай болно. Тиймээс тухайн хүний биед дархлаа харьцангуй өндөр тогтсон байх магадлалтай. Гэхдээ эсрэгбиеийн хэмжээгээ шалгаж үзэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, вакцины хоёр тунг хийлгээд халдвар авсан ч гэсэн дархлаа ямархуу тогтсон бэ, хэр хугацаанд тогтсон бэ гэдэг нь чухал. Магадгүй тэр хүн хоёрдугаар сард вакцин хийлгэсэн бол одоо наймдугаар сард вакцины дархлаа буурсан байх боломжтой. Өвдөөд эдгэсэн дархлаа буюу байгалийн дархлаа нь хурдан буурна.

Энэ үед өвдлөө гэхэд хүндэрч магадгүй. Тиймээс тухайн хүн цусан дахь эсрэгбиеийнхээ хэмжээг үзүүлж байж дараагийн тунг авах эсэхийг шийдэх нь зүйтэй” гэсэн юм.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ