ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээлэл өглөө.
– Нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 73 хувь нь орон нутагт, 27 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа. Хүн амын хөл хөдөлгөөн огцом нэмэгдээд байна.
Дельта хувилбарын тандалтын хүрээнд эерэг сорьцуудад шинжилгээ хийж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт хийсэн шинжилгээгээр 35 хувьд нь дельта хувилбар илэрсэн.
0-17 насны хүүхдийн өвчлөл нийт өвчлөлийн 19.6 хувийг эзэлж байгаа. Есдүгээр сарын 2-ны байдлаар 43 мянган хүүхэд өвчлөөд байгаагийн 70.4 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Хүүхдүүдийн халдвар авах тохиолдол наймдугаар сарын дундаас нэмэгдэж байгаа бөгөөд 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байна.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй