Танхимаар хичээллэх сурагчдын эцэг эх болон асран хамгаалагчийн хүлээх 8 үүрэг

2021-09-02 243 0

Цар тахлын үед танхимын хичээл эхэллээ. Энэ үед эцэг эхчүүд болон асран хамгаалагчид хүүхдээ коронавирусийн халдвараас сэргийлэх үүрэг хүлээж буйг Гэр бүл хүүхэд, залуучуудын газараас санууллаа.

  • Амны хаалт /өдөр бүр 3ш/, хуурай нойтон сальфетка, хүүхдийн биеийн онцлогт тохирсон гар ариутгагчийг өдөр бүр бэлтгэж явуулах
  • Амны хаалтны гадуур нүүрний халхавч хэрэглэж хэвшүүлэх
  • Хичээлд ирэхийн өмнө хүүхдэдээ шим тэжээлтэй, халуун хоол цай идүүлэх
  • Хүүхдийнхээ биеийн байдлыг тогтмол ажиглаж өвдсөн шинж тэмдэг илэрвэл, эсвэл гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвдсөн, ойрын болон дам хавьтал болсон бол сургууль руу явуулахгүйгээр ДУБ-д мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.
  • Хичээлийн хэрэглэгдэхүүн болон бусад эд зүйлсийг нь бэлдэн өгч, ариутгах, бусдад дамжуулахгүй байх
  • Сургууль дээр маск авч хоол хүнс идэх хориотой тул хүүхдэдээ сайтар сануулан хэлэх.
  • Эцэг эх, асран хамгаалагч нь хичээл орох, тарах үед сургууль руу нэвтрэхгүй байж хүүхдээ сургуулийн хашааны хаалганаас явуулах, хүлээж авах
  • Танхимын хичээлийн хуваарьтай танилцаж, “ГЭР – СУРГУУЛЬ – ГЭР” маршрутыг мөрдүүлж, олон хүн цугласан газраар явуулахгүй байх үүрэгтэй.

Гэр бүл хүүхэд, залуучуудын газар

Холбоотой мэдээ