Коронавирус нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болж уушгины эдийг хүндээр гэмтээж, салстын үхжилт үүсгэх эрсдэлтэй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.
1. Амьсгалын дасгал хийнэ
Хамгийн гол нь уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж, уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Доорх бичлэгийг үзээд, гэртээ 10-15 удаа дагаж хийгээрэй.
2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай
Уушги руу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушгинд очдог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.
3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхий
Коронавирусний улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.
4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү иднэ
Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү, өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.
5. Хордлого тайлах арга хэмжээ авна
“Ковид-19” халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр, ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогод орсон байдаг. Иймээс хордлого тайлах арга хэмжээ авна. Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.
7. Цэвэр агаараар уушгиа тэтгээрэй
Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол чийглэг агаар юм. “Ковид-19” халдварын дараа уушгинд орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар голын эрэг, эсвэл ойн агаар байдаг. Иймээс голын эрэг газар, эсвэл ойд хоногт багадаа хоёр цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт нэг удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.
8. Нөхөн сэргээх эмчилгээг сайн хийлгэх
Жирэмсэн, настай хүмүүс, архаг уушгины өвчтэй хүмүүс “Ковид-19” халдварын дараа сувиллын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ, бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.
9. “Ковид-19” халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх магадлал өндөр
“Ковид-19” халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги, зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98 хувь байлгах зэрэг арга хэмжээг заавал авна.
10. Витамин ууж, дархлаагаа дэмжээрэй
Коронавирус нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай. Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250 мг, +12 наснаас дээш бол витамин С 500 мг, +18 наснаас дээш хүмүүс Витамин С 1000 мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулъя. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай, үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500 мг-аас хэтрүүлсний хэрэггүй. “Ковид-19” халдварын дараа ч Витамин Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. Мөн цайр ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс
0 cэтгэгдэлтэй