Энэ амралтын өдрүүдэд зүүнээс баруун дөрвөн зам хүртэлх авто хөдөлгөөнийг түр хаана

2021-08-27 304 0

Энэ амралтын өдрүүдэд Зүүнээс Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг түр хугацаанд хаан автомашингүй гудамж болгон, хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Тодруулбал, наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг дараах зургаан байршилд зохион байгуулна.

  • Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/,
  • Улсын их дэлгүүрийн урд талбай,
  • Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/,
    Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,
    Бөхийн өргөөний хойд талын талбай,
    Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ