Андлалын хөшөөг нурааж эхэлжээ

2021-08-26 302 0

Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламж буюу бидний нэрлэж заншсанаар Андлалын хөшөөг оюуны өмчийн асуудлаас үүдэн нурааж эхэлжээ.

Уг баримлын зохиомжийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Эрдэмбилэг агсан гаргасан бөгөөд оюуны өмчийн гүйцэтгэлд өөрийнх нь бодсон шиг нь болсон эсэхэд талийгаач хяналт тавих боломжгүй болсон учраас ар гэрийнхэн нь оюуны өмчийг ашиглуулахгүй гэсэн хүсэлт гаргаж, төсвийг хохиролгүй болгоно гэж албан хүсэлт гаргасан тухай БОАЖ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ