Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнүүдээс 1,875 хүний сорьцод халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 188,412 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд:
- 600 нь нийслэл хотод,
- 1,275 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1,672 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас орон нутагт 61-80 насны хоёр хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 891 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,910 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,232 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,676
- Хүндэвтэр- 3,216
- Хүнд – 832
- Маш хүнд – 186 хүн байна.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй