Долоодугаар сарын 24-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 1,513 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын халдвар 156,737 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 501 Улаанбаатар хотод, орон нутагт 1,012 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт долоон хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 774 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 12,412 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
-Хөнгөн – 6507
-Хүндэвтэр- 2893
-Хүнд – 909
-Маш хүнд – 201 хүн байна
Сүүлийн 24 цагт 2,625 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо 1,9 сая, нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд 2,1 сая болсон байна.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй