Вакцины нэмэлт тун хийснээр илүү сайн дархлаа тогтож байна

2021-08-17 303 0

“Pfizer/BioNTech” компани COVID-19-ийн эсрэг нэмэлт тун буюу гурав дахь тунгийн туршилтын анхан шатны мэдээллийг танилцууллаа.

Вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 8-9 сарын дараа гурав дахь тунг хийлгэхэд “эсрэг бие” өндөр тогтож байгаа нь урьдчилсан туршилтаар батлагдсан байна.

Үүнээс гадна дэлхийн хэмжээнд COVID-19-ийн сүргийн дархлаа хэзээ ч тогтохгүй байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Улс орнуудад “коронавирус”-ийн “Дельта” хувилбар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор зарим тохиолдолд тухайн хувилбар вакцины дархлааг даван гарах болгоомжийг үүсгэж байна. Тодруулбал, вакцинжуулалтын түвшин 95 хувь давсан орнуудад ч сүргийн дархлаа тогтох нь эргэлзээтэй байгаа юм.

 

Bloomberg TV Mongolia Ц.Бадмаараг

Холбоотой мэдээ