Л.Баттөр: Дeльта вирус орон нутагт тархсан

2021-08-16 235 0

Коронавирусийн халдварын тохиолдол ойрын өдрүүдээс нэмэгдэж, Улаанбаатар хотод наймдугаар сарын 27-ноос 2000-д хүрэх тооцооллыг ХӨСҮТ-ээс гаргалаа.

Энэ нь халдварын хоёр дахь давалгаа эрчимжиж, өнгөрсөн зургадугаар сарын түвшинд эргэн хүрэх үзүүлэлттэй байгааг хэлж байна. Сүүлийн өдрүүдэд нийслэл хотоос илүү санаа зовоож байгаа асуудал бол коронавируст халдварын тархалт орон нутагт нэмэгдсээр байна. Өнөөдөр /2021.08.16/ 1061 тохиолдол бүртгэгдсэний 779 буюу 73 хувь орон нутагт бүртгэгдээд байна.

Энэ нь нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байгааг харуулж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр мэдээлжээ. Тэрээр “Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Дельта орон нутагт тархсан байна” гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэлжээ.

Учир нь есдүгээр сарын 1-нээс цэцэрлэг, сургууль танхимаар хичээллэж эхэлнэ. Иймд эцэг, эхчүүд, асран хамгаалагчид хүүхдүүдээ гэр ба сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаас өөрөөр гадуур дагуулж явахгүй байхыг ЭМЯ болон ХӨСҮТ-өөс анхааруулсаар байгаа.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ