ЗГ | Татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг хаадаг хэлбэрийг ЗОГСООНО

2025-12-24 83 0

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.24 / хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар, татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг хаадаг захиргааны арга хэлбэрийг зогсоох тухай хурлаар хэлэлцэж, цуцлах эсэх талаар шийдвэрлэнэ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

-“Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Төрийн өмчийн музейд зэрэглэл тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай”

-Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоол/

-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2023 оны 01 дүгээр тогтоол/

-“Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /

-“Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”/

Танилцуулах асуудал

-Төсөв, эдийн засгийн хүндрэлийг даван туулах 300 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 76 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд ашигт малтмалын лицензийн тооллого хийх ажлын явц байдал

-Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулах талаар

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл болон “Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглавар”-ын талаар

-Хаврын мах бэлтгэлийн талаар

Холбоотой мэдээ