Хүй долоон худагт наймдугаар сарын 16, 17-нд 512 бөхийн барилдана

2021-08-16 36 0

Монголын Үндэсний Бөхийн Холбоо наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны хуваарийг гаргасан байгаа. Ирэх долоо хоногт, наймдугаар сарын 15, 16-нд Хүй долоон худагт улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдааныг зохион байгуулагдах юм байна.

Энэ барилдааныг Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа юм байна.

Өчигдөр бөхчүүдээс PCR шинжилгээ авч, Бөхийн өргөөнд бүртгэл эхэлсэн гэж МҮБХ мэдээлжээ.

Холбоотой мэдээ