Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ:
-Төлбөрийн чадваргүй болсон, татан буугдсан банкууд дээр байршсан төрийн өмчит компанийн хөрөнгийг олж авахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын явцын талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Есдүгээр сард ажлын хэсэг байгуулагдан ажиллахад Капитал, Чингис хаан банкин дээр 18 байгууллагын 482 тэрбумын төгрөгийн өр авлагын асуудал байсан. Хөгжлийн банкин дээр 1.3 тэрбум төгрөгийн өр төлбөр байна. Ажлын хэсэг энэ хугацаанд хураагдсан обьектыг үзлээ, холбогдох яамдын удирдлагатай уулзаж гарц гаргалгаа гаргаж ажиллалаа.
Энэ хугацаанд 22 тэрбум орчим төгрөгийн өрийг барагдуулсан. Томоохон дүнтэй өрийг холбогдох газартай ярьж шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн Хөгжлийн банкнаас авсан 61.2 сая ам.долларын өр төлөгдөхгүй байсаар өдийг хүрсэн. Нийтдээ 450 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Хөтөлийн цемент шохой үйлдвэрт нэмэлт хувьцаа гаргах замаар 460 тэрбумын хувьцааг Хөгжлийн банкинд шилжүүлж, тус банкны чанаргүй зээлийн 30 орчим хувийг эзлж байгаа асуудлыг цэгцлэхээр шийдвэрийн төслийг Засгийн газарт танилцууллаа.
“Гантиг вилла” дээр холбөогдох үнэлгээг хийлгэсэн, гүйцээж бариад ипотекийн журмаар худалдан борлуулна. “Шинэ яармаг” 540 айлын орон сууцыг нийслэл рүү шилжүүлж, гүйцээн бариулж ашиглалтад оруулахаар болж байна. Нийслэлийн сангаас 86 тэрбумын хөрөнгө гаргаж, Хөгжлийн банкинд үүссэн өр төлбөрийг барагдуулна. Харин “Шинэ яармаг” 540 айлын орон сууцыг эмч, багш нарт ипотекийн зээл олгон борлуулахаар ажиллаж байна.
Мөн өрөнд хураагдсан зарим хөрөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт ашиглах талаар судалсан.
Бага хэмжээний хөрөнгө шийдвэрлээд хоёр обьектыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар болж байна.
Нийгмийн даатгалын олон жил шийдэгдэлгүй ирсэн 6 орчим тэрбум төгрөгийн асуудал байгаа. Татан буугдсан банкууд болон эзэн холбогдогч нь нас барсан, шийдвэрлэх боломжгүй болсон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзээд удахгүй шийдвэрийн төсөл Засгийн газарт танилцуулахаар боллоо гэлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн дараах хэлэлцэн шийдвэрлэлээ.

7° C
3576.35
0 cэтгэгдэлтэй