Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ. Уг шаардлагадаа Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзсэн байна. Тодруулбал, Д.Пүрэв-Очирыг 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзжээ.
Сануулахад, Д.Пүрэв-Очирыг хангалтгүй ажилласан гэж Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дүгнэсэн гэдэг мэдээлэл цацагдаад буй.

1° C
3575.09
0 cэтгэгдэлтэй