34.2 килограмм бөхөнгийн эвэр хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

2025-12-10 43 0

Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр өчигдөр буюу 12 дугаар сарын 9-ний өдрийн 21 цагийн үед Монгол Улсаас БНХАУ-ын тал руу гарах чиглэлийн 1294 дугаартай ачааны галт тэрэгний 27 дугаар вагоны рамын хөндийд есөн боодол эд зүйл нуусан байжээ. Үүнийг алба хаагчид илрүүлсэн байна.

Улмаар журмын дагуу холбогдох байгууллагын бүрэлдэхүүний хамтаар нарийвчилсан шалгалт явуулж 34.2 килограмм 152 ширхэг бөхөнгийн эвэр, GPS төхөөрөмжийн хамт байсныг тогтоон харьяа байгууллагад шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ