ЭМЯ-аас Монгол Улс дахь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын тойм мэдээг долоо хоног бүрийн баасан гаригт хүргэлээ. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр коронавирусийн талаар мэдээллийг хүргэлээ.
Тэрээр “Юуны өмнө Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт ажилтнууддаа эрүүл мэндийн ажилтны баярын мэндийг хүргэе. Эрүүл мэндийн салбарынхан цар тахалтай амжилттай тэмцэж хариу арга хэмжээг сайн авч байна. Учир нь өнөөдөр баярын өдөр Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдсэнгүй. Энэ нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хичээл зүтгэл мөн ард иргэд мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж зөвлөгөөг дагасны үр дүнд Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдээгүйг онцолж хэлье.
Япон улсад долдугаар сарын 16-нд коронавирусийн нэмэлт дээж явуулсан. Нийт 260 сорьц явуулснаас эхний 38 сорьцын хариу ирлээ. Ингэхэд нийт сорьцын 32 тохиолдолд нь альфа хувилбар бүртгэгдсэн. 82.3 хувь бол дөрвөн сорьцод монгол хувилбар, харин хоёр сорьцоос дельта хувилбар илэрлээ. Энэ нь сорьцийн 5.2 хувийг эзэлж байна.
Энэ долоо хоногт эерэг гарсан шинжилгээний 10-20 хувьд PCR-т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийсэн. Ингэхэд нийт 369 сорьцны 39-д дельта хувилбар илэрсэн байна. Энэ нь нийт сорьцны 11.6 хувийг эзэлж байна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй