БНХАУ гадаадын иргэдэд зориулан хилээр нэвтрэх мэдүүлгийг цахимаар бүртгэх системийг энэ сарын 20-ноос нэвтрүүлжээ

2025-11-24 41 0

БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газраас 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдэд зориулан хилээр нэвтрэх мэдүүлгийг цахимаар бүртгэх системийг нэвтрүүлсэн байна.

Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо дараах сувгуудаар дамжуулан хил нэвтрэх мэдүүлгийг цахимаар урьдчилан бөглөх боломжтой.

Үүнд:

-БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын албан ёсны цахим хуудас ашиглах
-https://s.nia.gov.cn/ArrivalCardFi…/entry-registation-home
-移民局12367 аппликэйшн татан ашиглах,
-Wechat болон Alipay аппликэйшн ашиглах,
-Гар утсаар хил нэвтрэх мэдүүлэг бөглөх QR код уншуулах.
-Хэрэв цахимаар урьдчилан мэдүүлэг бөглөх боломжгүй бол:

Тус улсын хилийн боомт дээр очсоны дараа шалган нэвтрүүлэх цэгт байрласан QR кодыг гар утсаараа уншуулах,
Хилийн шалган нэвтрүүлэх цэгт байршуулсан ухаалаг төхөөрөмж ашиглах,
Цаасан хэлбэрийн “Гадаадын иргэд хил нэвтрэх маягт” буюу уламжлалт цэнхэр өнгийн цаасан суурьт мэдүүлгийн маягт бөглөх боломжтой байна.

Холбоотой мэдээ